ЖДҮ-ийн хэргээр ял сонссон Г.Солтаныг Ерөнхийлөгчийн уучлалаар СУЛЛАЛАА

2021-03-26 967 1

Гурван шатны шүүх гэм буруутайг нь тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллаж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлжээ.

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг 2020 оны долдугаар сард УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн  “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авч өөрийн гэр бүлдээ давуу бий болгосон үндэслэлээр буруутган, гурван жилийн хорих ял оноосон юм.

Улмаар гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг ийн өчигдөр 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангиас сулласан байна. Тэрбээр ЖДҮХС-гаас  авсан зээл, хүү, мөнгө хүүлж олсон орлого зэргээ төлж улсыг хохиролгүй болгосон, эрүүл мэндийн шалтгаантай гэж үзэн суллажээ.

Нэмж мэдээллэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

-гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид,

-гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14