“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

2025-04-14 15 0
“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуулагдаж буй аяны хаалтын арга хэмжээ аймгийн ХЖТ-д зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд хүүхэд залуусын санхүүгийн мэдлэг, чадварыг, зөв хандлагыг эзэмшүүлэх олон арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулагдсан.
Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
Р. Сэддорж, аймгийн Засаг дарга Н. Энхбат, Монгол банкны тамгын газрын захирал Г. Пүрэвсүрэн болон аймгийн удирдлагууд, Монгол банкны төлөөллүүд оролцож байна.
Хаалтын арга хэмжээнд оролцогч хүүхэд багачуудад санхүүгийн мэдлэг олгох сонирхолтой лекц, хөгжөөнт тоглоом болон арилжааны банкууд хүүхдэд чиглэсэн үйлчилгээнүүдээ танилцуулж мэдээлэл өгч оролцож байна.
Аяны турш зохион байгуулагдсан тэмцээн уралдаан, арга хэмжээнд амжилттай оролцогчдод шагналыг гардуулан өгөв.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18