“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

2025-04-15 17 0
Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил — Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор “ХАБЭА-2025” сарын аяны нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Даланзадгад сумын ИТХурлын дарга Д. Нацагдорж нар оролцлоо.
Арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ууд хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлагаа хуваалцаж, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, ШУТИС-ийн харьяа Политехникийн коллеж зэрэг байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
“Хүртээмжтэй ирээдүйн төлөө хөдөлмөр эрхлэлтийг хамтдаа бүтээцгээе” уриатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн нээлтийг мөн энэ үеэр хийлээ. 2024 онд төсөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан үзэсгэлэн худалдаа гаргаж, туршлагаа хуваалцав.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18