Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-03-11 7 0

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь “Шахмал түлшний түүхий эдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний баяжуулсан нүүрсээр солих, шинэ түүхий эдэд тохирсон барьцалдуулагчийг бий болгох, түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлох, байгууллагын стандартыг шинэчлэн сайжруулж, батлуулахад чиглэх юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, “Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллана. Шахмал түлшний үйлдвэрлэлд үндэсний шинэ технологийг бий болгох, олон улсын стандарт туршлагад нийцсэн шинэ түүхий эд болон барьцалдуулагчид шаардлагатай судалгааны ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн шахмал түлшний чиглэлээрх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага судлахын сацуу ШУА-аас зохион байгуулж буй сургалт, төсөл хөтөлбөрүүдэд Тавантолгой түлш компанийн ажилтнуудыг хамруулан судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллана” гэв.

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, “Засгийн газраас шахмал түлшийг сайжруулах чиглэл өгсний дагуу хамгийн сайн түүхий эдээ өгч байгаа нь “Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжуулсан нүүрс. Энэ нүүрсээр бид шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингийг сольж шахмал түлшний чанарыг сайжруулах, судалгааны ажлуудыг Шинжлэх ухааны академитай хамтран хийх хүсэлтээ илэрхийлж, ийнхүү санамж бичиг байгуулж байна. Шахмал түлшний түүхий эдийг сайжруулах чиглэлийн судалгааны ажлыг хийснээр ирэх галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас шинэ түүхий эдээр шахмал түлш үйлдвэрлэж, шинэ түлшийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна” гэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд шахмал түлшний үндсэн түүхий эдийг баяжуулсан нүүрсээр солих судалгааны ажлыг хийхийн зэрэгцээ холбогч эд буюу барьцалдуулагч бүтээгдэхүүнийг шинэчлэх, стандарт батлуулах зэрэг ажлыг хийх юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11

Өмнөговь аймгийн 9 алдартны шагналыг гардууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/23 дугаар тогтооолоор

2025-02-26