Энэ сарын 15-18-ны хооронд хүйтний эрч суларна

2025-01-14 117 0

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тус газрын энэ сарын 15-22-ны хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, энэ сарын 15-18-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах ч Хэнтийн уулархаг нутгаар болон Увс нуурын хотгор болон Монгол Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Халх голын сав газраар цас орохоор байна. Цаг уурч Э.Даариймаа хэлэхдээ “Нэгдүгээр сарын эхээр буюу 13-14-ны хоороны хүйтний эрч чангарсан бол сарын дунд үе 15-аас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Улаанбаатарт 15-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Агаарын температур өдөртөө 8-13 градус хүйтэн байхаар байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18