Украинтай тулалдаж байгаа Умард Солонгосын 3000 гаруй цэрэг хохирол амсжээ

2025-01-14 82 0

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр дайны талбараас Умард Солонгосын хоёр цэргийг олзолсон тухай мэдээлсэн. Умард Солонгосын олзны хоёр цэргийг ОХУ-д олзлогдсон Украины цэргүүдээр солино гэдгээ Зеленський хэлсэн байна.

Тэгвэл өнөөдөр Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба шинэ мэдээлэл өглөө. Тус албаны мэдээнд дурдсанаар УКраины дайнд Оросын талд байлдаж байгаа Умард Солонгосын 3,000 цэрэг амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэжээ. Тодорхой хэлбэл Умард Солонгосын 300 цэрэг дайны талбард амь үрэгдэж, 2,700 цэрэг гэмтэж шархадсан гэж мэдээллээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба Умардын цэргүүд орчин үеийн дайны арга барил, тактикын тухай мэдээлэл дутмаг, ойлголтгүй байгаагаас олноороо хохирол амсаж байна гэжээ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Украинтай тулалдаж байгаа Умард Солонгосын 3000 гаруй цэрэг хохирол амсжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр дайны талбараас Умард Солонгосын хоёр цэргийг олзол

2025-01-14

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хуулийн хариуцлагаас зайлсхийхгүй гэдгээ мэдэгдлээ

Цэргийн онц байдал зарлаж, төрийн эргэлт хийхийг завдсан үндэслэлээр Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруу

2024-12-09

Ираны ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж

2024-05-20