Хятадад 40 000 юаниар зарагдсан гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа

2024-11-19 286 1

Хятадад 40 000 юаниар зарагдсан  гэх бүсгүйг эх оронд нь авчирлаа.

Өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын иргэн “Б” гэгч нь “Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучлана” гэх зар нийгмийн сүлжээнд нийтэлж, Монгол Улсын иргэн “Н”-ийг БНХАУ-ын Хэбэй мужид 40.000 юань-аар худалджээ.

Уг хэргийн хохирогч Н-ийг өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор эх оронд буцаан авчирсан байна.

Иргэн “Н” нь 12 жилийн турш харийн нутагт хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж зовлон шаналалаар дүүрэн хар өдрүүдийг өнгөрөөжээ. Нэмж дурдахад гэмт этгээд нь элэг нэгт Монгол бүсгүйгээ БНХАУ-ын иргэнд худалдсан байжээ.

Эх сурвалж: Tsahiur.mn
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18