Н.Энхбаяр: МАНАН чинь их зальтай. Биднийг хооронд нь хэрэлдүүлж байгаад дунд нь сугарч үлдээд байна

2021-03-12 1404 0

Хууль шүүхийн байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцуулах тухай МАХН-ын гүйцэтгэх товчооноос өнөөдөр мэдээлэл хийсэн.

Хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, “МАН, МАХН хоёр байгалийн баялагийг иргэддээ тэгш хүртээх, ард түмнээ чинээлэг дундаж давхрага болгох зорилготой нэгдэж байна. МАНАН чинь бас нь их зальтай. Биднийг хооронд нь хэрэлдүүлж байгаад дунд нь сугарч үлддэг аюул байна. Тийм учраас нэгтгэе гэсэн зорилттой байгаа юм.

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэх асуудал тодорхойгүй байна. С.Ганбаатар өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн учир МАН-аас нэр дэвшүүлсэн хүнийг дэмжье гэсэн бодолтой байгаа.Хүмүүс Сумъябазар дарга СХД-ийн нэг тойргоос гишүүн болсныхоо дараа хотын дарга болсон ийм нэхцөл үүссэнийг таамгаар дэвшүүлж байгааг мэдэж байгаа. Яг энэ талаар болсон яриа байхгүй.

Яагаад гэвэл ардын нам, ардчилсан намынханд иргэд маань шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Бидэнд ч бас шүүмжлэлтэй хандаж байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас улс төрийн намуудын нэр хүндийг өсгөхийн тулд том зорилгын төлөө нэгдье ээ гэж бодож байгаа юм” гэв.

.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15