Бидний төлөө хийсэн бүхэнд тань БАЯРЛАЛАА

2024-01-24 220 0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон.

Дэлбэрэлтийн улмаас БЗД-ийн Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч, аврагч Ш.Амгаланбаяр, Э.Түвшинтөр, Д.Барсүрэн нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдлаа.

Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангарагласан эгэл баатрууд энгийн ард, эх орныхоо төлөө амиа өргөсөөр.

20 гаруйхан настай алба хаагч аврах ажиллагаа явуулж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарснаас сар хүрэхгүй хугацааны дараа гурван алба хаагч гамшгийн газар дээр амь эрсэдлээ. Өргөсөн тангаргаасаа үл няцаж, хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж явсан цэл залуухан тэрсхэн гурван залуугийн зүрх нэг шөнө нэгэн зэрэг зогслоо. Газын дэлбэрэлтэд өртөж, давагдашгүй нөхцөлд хүчин мөхөстсөн энэ хэргийг цагдаа, хуулийнхан шалгаж байгаа ч эцсийн эцэст хэн нэгний буруутай үйлдэл, хайнга хариуцлагагүй байдал хүний тэр дундаа эх орондоо тангараг өргөсөн алба хаагчдын аминд хүрлээ. Монгол аврагчдаа алдсан бол ар гэрийнхэн нь хайртай хүүгээ, хамгаас эрхэм ааваа, халамжит ханиа, хүндэт ах, дүүгээ үүрд алдлаа.

Он дарааллан болсон энэ үйл явдлууд, дөрвийн дөрвөн албан хаагчийн амь эрсэдсэн энэ нөхцөл байдал онцгой байдлын албанд онцгой анхаарах цаг болсныг онцгойлон харуулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11