Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Хятад улсын иргэдийг илрүүлж, торгожээ

2024-01-24 178 0

Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж тус зочид буудалд гадаад улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, 300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн /маажан/ тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэргийн шүүх хурлыг энэ сарын 21-нд товложээ

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх х

2025-04-09

ЦЕГ: Гарцаар гарахдаа мөргүүлсэн хүү хагалгаанд орно

Баянзүрхийн товчоо орчимд өчигдөр /2025.04.07/ 12 настай хүүхэд автомашинд дайруулсан ноцтой осол га

2025-04-09

НӨАТ-ын сугалаанаас нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөг хожлоо

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Бүртгүүлсэн баримтын тооноос шалтгаалаад авах

2025-03-19