Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй

2024-01-16 181 1

Эрээн хотод суугаа консулын газар дараах анхааруулга, зөвлөмжийг хүргүүллээ.

“БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн өчигдрөөс Эрээний хилээр нэг хүнийг 30 кг-аас дээш ачаатай нэвтрүүлэхгүй гэх хяналт, шаардлага мөрдөгдөж эхэлжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14