Фэйсбүүк хаягт нэвтэрч иргэдээс 250 сая төгрөг залилсан этгээдийг илрүүлжээ

2024-01-11 121 2

Цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлжээ.

Шалгалтаар иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний ойр дотно хүмүүст нь “Гар утасны дугаараа өгөөч, фэйсбүүк хаягаа засах гээд код илгээчихлээ, тэр кодыг явуулаач” гэх мэтээр хувийн мэдээллийг нь авч, иргэдийн цахим хаягт хууль бусаар халджээ. Улмаар бусдаас “мөнгө зээлэх үү” гэх зэргээр чат бичиж, “Gopoker”, “Naadam Play”, “Star Club Mongolia” зэрэг хууль бус цахим мөрийтэй тоглоомын сайтуудын данс руу гэмт хэргийн замаар олсон мөнгөө шилжүүлэн 250 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсоныг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэжигтний гар утсанд иргэдийн фэйсбүүкийг хууль бусаар авахдаа ашигладаг 100 орчим Gmail хаяг болон иргэдээс хууль бусаар авсан 306 тооны фэйсбүүк хэрэглэгчийн нэрийн зургийг хадгалсан байсныг баримт болгон авч, хохирогч нарыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14