Г.ЗАНДАНШАТАР: Газар бол улсын үндэс учраас Хөрөнгө оруулалтын хуулийг олон нийтээр хэлэлцүүлнэ

2024-01-10 194 1

Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг Улсын Их Хурлын даргад гардууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгөв. Тэрбээр, газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэд, олон нийтээр сайтар хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хуулийн төсөлтэй холбоотой гаргасан Улсын Их Хурлын гишүүдийн хүсэлт, МоАХ-ны шаардлагыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд орохыг хориглох хуультай болно

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангу

2025-02-14

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очи

2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж ба

2025-02-14