ХУУЛЬ: Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгав

2024-01-03 163 2

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан. Бүх насаар нь хорих ялаас бусад хүүхдийн эсрэг хүн худалдаалах, хүчин, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Хохирогчийг 18 насанд хүрсэн хойно хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэхээр болж өөрчлөлт орж байгаа.

Мөн бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, байнга худалдаалсан гэмт этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй байхаар батлагдсан.

Мөн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол хорих ялаас хугацаанаас /магадлангаар/ өмнө суллахгүй байхаар болсон.

Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 20 жилийн хорих ял оноодог байсан бол ялын дээд хэмжээг 25 жил болгон нэмэгдүүлсэн.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14