Говь-Алтай аймагт тарваган тахал илэрч, хөдөлгөөн хязгаарлалаа

2023-06-27 282 0

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны 06 дугаар сарын 26-ний 21 цагийн үед Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй, үжил халдвар оноштой өвчтөн иржээ. Тухайн өвчтнийг тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэж, аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.

1. Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагаас 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлалаа.

2. Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны 06 дугаар сарын 27-ны 01 цагаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлав.

3. Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02 цагаас 6 хоног түр хориглов.

4. Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон, тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг даалгав.

5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахыг чиглэл болголоо.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11

Өмнөговь аймгийн 9 алдартны шагналыг гардууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/23 дугаар тогтооолоор

2025-02-26