Хурдан морины уралдааны замаар Дугуйчид уралдана

2023-05-04 207 0

 “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр “Монголын Дугуйн холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, “Нүүдэлчин унадаг дугуйн холбоо”-ны тэргүүн Б.Ялалт, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар нар оролцлоо.

“Монгол наадам цогцолбор” нь байгуулагдсан цагаасаа эхлэн дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд энэ хүрээнд “Монголын дугуйн холбоо”-той 2014 оноос хойш хамтран үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.

“Монголын дугуйн холбоо”-ны зүгээс тамирчдын аюулгүй байдлыг харгалзан хамгийн аюулгүй, дугуйчдад тохиромжтой замтай учраас Хүй долоо худагт уралдаан тэмцээнээ зохион байгуулдагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 13 нд “Морь хурдан уу Дугуй хурдан уу” уулын дугуйн уламжлалт  тэмцээнийг Монгол наадам цогцолбортой хамтран Хүй долоо худагт зохион байгуулна. Нийт тамирчид 25 км замыг туулан барианд орох юм.  “Монголын дугуйн холбоо” нь 1959 онд байгууллагдсан бөгөөд 10 мянган гишүүн 17 салбар хороо, 40 клубтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18