Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлж байсан үйлдлүүд илэрчээ

2023-05-02 230 0

Гаалийн Ерөнхий Газраас дотоод хяналт шалгалт хийж байгаа талаараа хэвлэлийн хурал зохион байгууллаа.

“Гаалийн байгууллага дотоод хяналт, шалгалтууд хийж байна. Шалгалтаар хар тамхи мансууруулах бодис, угтвар бодисуудыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байсан, нэвтрүүлэхийг завдсан тодорхой үйлдлүүдийг илрүүлээд хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

Гаалийн ажилтан их хэмжээний валютыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үйлдэл одоогоор тогтоогдоогүй. Дотоод хяналт, шалгалт үргэлжилж байна.

Манай байгууллага нь Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газартай. Энэ нь гаалийн улсын байцаагч нар албан үүргээ хуулийн дагуу биелүүлж буй эсэх, эрх мэдлээ хэтрүүлэн ААН, байгууллага, иргэний хууль бус үйлдэлд оролцож байгаа эсэхийг хянадаг.

Шалгалтын явцад гаалийн улсын байцаагч, нягтлан бодогч С-тэй холбоотой илэрсэн зөрчил байхгүй. Хяналт шалгалтыг өргөжүүлсэн байдлаар хийж байна.

Лхагва гарагт хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, таслан зогсох арга хэмжээний талаар хэвлэлийн хурал зохион байгуулна” хэмээжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18