Т.Бадамжунайг НЭГ САР хорихоор боллоо

2023-04-07 242 0

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналаа шүүхэд хүргүүлсэн.

 

Тус саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ. Ингээд яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Түргэний эмч, жолооч, өвчтөн гурав зам тээврийн ослоор амиа алджээ

Өчигдөр буюу 2025.03.11-ний 19 цагийн орчим Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг д

2025-03-12

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11