Цэргийн ангийг нийслэлээс Говьсүмбэр аймаг руу шилжүүлнэ

2023-04-06 454 1
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлоготой уялдуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга хүсэлт гаргаснаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянтал суманд хуучны ЗХУ(ОХУ)-ын цэргийн анги байрлаж байсан барилга байгууламжийг түшиглэн хүн амын нягтрал ихтэй газраас цэргийн ангийг Говьсүмбэр аймагт шилжүүлэн байрлуулах боломжийг судлахаар газар дээр нь ажиллалаа.
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзах үеэр орон нутгийн газар инженерийн байгууламжийн нөөц боломж, офицер, ахлагч, ажилчин албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж болон холбогдох асуудлуудыг ярилцаж аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Зайсангийн гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулна

Зайсангийн зүүн гүүрийг хааж, буулгах ажлыг эхлүүлээд удаагүй билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хуучи

2025-02-14

С.Шаарийбуу: Би Малайзын хуульд нөлөөлж, хэрэг үйлдэгсдийн ялыг өөрчлүүлж чадлаа

Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын

2025-02-13

Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгдлээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр айлчлан ирж, хотол олноороо шинэлэн золгох мөч ойртсоор. Яг

2025-02-13