Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

2023-03-30 251 0

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 га орчим талбай шатсаныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Өвөлжөөт” гэдэг газар Ойн түймрийн цэг www.icc.mn сайтад  илэрсэн тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 19:14 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:43 цагт унтраасан.  Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 8 га ойн талбай шатсан.   

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан.

Эх сурвалж: ОБЕГ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18