
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2002 оноос өмнө баригдсан орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524 нийт 1 844 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын нарийвчилсан үнэлгээ хийж байна. Одоогийн байдлаар орон сууцны 672, олон нийтийн 272, нийт 944 барилгын дүгнэлт гарчээ.
Үнэлгээ хийгдсэн 944 барилгын:
- 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
- 195 нь хүчитгэл, бэхэлгээ хийх шаардлагатай
-
543 нь барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, газар хөдлөлтөд тэсвэргүй байна.
0 cэтгэгдэлтэй