Цахим орчинд “зээл гаргана” гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчилжээ

2023-01-31 297 0

Цахим орчинд “Зээл гаргана” хэмээн зар оруулан иргэдийн хувийн мэдээллийг авч, их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар мэдээлэв.

Тодруулбал, “Гялс хурдан шуурхай зээл”, “Патрон зээлийн төв”, “Ноён санхүүгийн төв”, “Транс капитал” гэх фэйсбүүк хаягуудаар дамжуулан иргэдийн регистрийн дугаар, арилжааны банкны картын мэдээллийг авдаг байжээ.

Залилагчид олж авсан мэдээллээрээ “Mongolchat”, “Hipay”, “Бид” аппликэйшнд нэвтэрч, банкны картан дахь мөнгийг хууль бусаар зарцуулдаг байсан нь тогтоогдсон юм.

Ингэхдээ тэд барааны төлбөр хийх, зээл авах, бусдын дансанд шилжүүлэх зэргээр гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан аж.

Тухайн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх арилжааны банкны карт болон данстай холбоотой нууцлалыг хангаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18