“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

2023-01-04 415 0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар УИХ-д өргөн мэдүүлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Бид өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх, тэдний хяналтад оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. 2012 онд Монгол Улсын иргэдэд 1,072 хувьцааг өгсөн. Хувьцааны нэгж ашгийг оюутны төлбөр, даатгал, бэлэн мөнгөөр гэсэн байдлаар олгосон. Тухайн үед эдийн засаг том эргэлтэд орж, манай улсын нийт хөгжлийн өсөлт 17 хувьд хүрсэн. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг жинхэнэ эздэд нь тэгш хуваарилснаас эдийн засаг эргэсний нотолгоо юм” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14

Баарны эзэн байсан Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болоод орлого нь 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Нэгэн үе Сансарын баарнуудыг атгандаа атгачихсан байсан Э.Бат-Амгалан нь хэд хэдэн баар ажиллуулж, з

2025-04-14