Д.Сумъяабазар: Би нүүрсний хулгайг тэр үед таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй

2022-12-22 402 0

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас нэр бүхий иргэн 1.2 тэрбум төгрөг нэхэж, сүрдүүлсэн тухай цахим хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр “Хогийн хар уутанд 1 тэрбум 250 сая төгрөг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ.

Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм” гээд сүрдүүлсэн хүнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгджээ.  Түүнчлэн “Нүүрсний хулгайд оролцох нь битгий хэл эсэргээрээ УУХҮ-ийн сайд байхдаа Тавантолгой компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргаж, олон улсын мэргэжлийн багийн хяналтыг тогтоож, одоо үүсээд байгаа нүүрсний хулгайг тэр үед таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй. Тухайн үед маш их ашиг сонирхол үүний ард нуугдаж, гадаад дотоодгүй IPO гаргахын эсрэг ажиллаж байна гэж мөн ч их ярьж, мэдэгдэл хийж байлаа” гэсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15