Малчдад 14 сая төгрөгийн хохирол учруулсан хулгайчдыг баривчилжээ

2022-11-30 264 0

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газруудаас энэ оны 05-08 дугаар сарын хооронд 16 тооны үхэр хулгайд алдагдаж, иргэдэд 14 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.

Тус сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглан гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18