Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиодог.
Уг өдрийг угтсан сарын аяныг ЗДТГ-аас өрнүүлж, олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Тэдгээрийн нэг нь өнөөдөр зохион байгуулж буй “Хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” нэгдсэн өдөрлөг юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тохирох ажлын байранд зуучлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын үйлчилгээг танилцуулах нь энэхүү өдөрлөгийн зорилго юм.
0 cэтгэгдэлтэй