ОРХОН: Эх хүүхдэд ээлтэй өрхийн эмнэлгээр “Мөнхсүндэрэл” ӨЭМТ шалгарав

2022-07-05 253 0

Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран “Эх хүүхдэд ээлтэй Эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулах болзолт уралдааныг гурван сарын хугацаатай зарлаж шилдгүүдээ тодрууллаа.

Тус болзолт уралдаанд 63 оноогоор “Мөнхсүндрэл” ӨЭМТ тэргүүлж хоёр сая төгрөг, “Үйлсбадрах” ӨЭМТ 56 оноогоор хоёрдугаар байр эзэлж 1.5 сая, “Мөнхийн гэгээ” ӨЭМТ 53 оноогоор удаалж нэг сая төгрөгөөр шагнууллаа.

Болзолт уралдааны шилдгүүдийг эмнэлгийн үйл ажиллагаа, эх хүүхдэд ээлтэй байдлыг үндэслэн 10 үзүүлэлтээр шалгаруулжээ.

Тухайлбал, эх, хүүхдэд зөвлөгөө өгөх болон эмчилгээ хийх тусгай өрөө, хүүхдээ асрах, тоглуулах хэсэг, ээж нарт зориулсан өдөр бүрийн сургалт, мэдээллийн цаг, хоол зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг өгдөг эсэхийг нь үндэслэсэн байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын гэрээр асаргаатай хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаагаар нь дүгнэжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14