Өөрийгөө “Сайдын хүү” хэмээн согтуурхсан иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

2022-11-28 316 0

Өөрийгөө “Сайдын хүү” гэж нэрлэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нэгэн иргэний бичлэг цацагдаад байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 1-2-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах хотхоны зогсоолоос “Mercedes-Benz” маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Одоогоор цахим орчинд нийтлэгдсэн дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэлд авч, цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулж байгаа” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18