БНСУ-ын визийн хариуг хамгийн багадаа хоёр сарын дараа өгнө

2022-09-20 449 0

БНСУ руу зорчихоор виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт оруулж буй тухай Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Тодруулбал ангилал тус бүрээр визийн хариу олгох хугацааг ажлын өдрөөр тооцох юм байна. Үүнд:

  • Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код: 7 хоног
  • Байгууллага болон гэр бүл(Эхнэр/нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл)-ийн урилга, сургалтын виз: 15 хоног
  • Богино хугацааны аяллын визийн (Олон удаагийн виз хамаарна) хариуг 30 хоногт өгнө.

Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүл (F-1-5) визийн хувьд виз мэдүүлсэн өдрөөс хойш 1 сар, гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 2 сар(өмнөхтэй адил) байна.

Түүнчлэн “Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой” гэв

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18