Ж.Болдбаатар: Хуурамч зар тавьж, ҮАБ-д халдсан үйлдлийг тагнуулынхан шалгана

2022-09-16 489 0

Монгол Улс болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны лого бүхий “Сайн дурын цэрэг татлага” нэртэй зарлал цахим хуудаснаа гарч, олны анхаарлыг татаад байна. Тус зарлалд ОХУ-ын Донецк, Луганскийн БНУ-д явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд Монгол Улсын 18-45 насны эрчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж байна гэжээ.  Гэвч энэ нь ямар ч үндэслэлгүй, хуурамч мэдээлэл болохыг Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатар “Энэ мэдээлэл нь худал. Бид ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе руу холбогдож тодруулахад ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлсэн. Хуурамч мэдээлэл гарсантай холбогдуулан хууль, хяналтын байгууллагад хандлаа. Энэхүү хуурамч мэдээлэл нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх мэдээлэл юм. Уг мэдээлэл хаанаас гарсныг тагнуул, хууль хяналтын байгууллага шалгаж олно” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11