Завханы төрийн алба хаагчдын харвинг арилгахын тулд төсвөөс мөнгө гаргах гэнэ

2022-06-09 449 0

Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн ер нь тэгээд хүн өөрөө л хүсвэл хайсан бүхнээ цахим орчноос олоод үзэж, мэдчих боломжтой. Бүр даган дууриаж хийгээд илүүдэл бүхнээсээ салах боломжтой үнэгүй хичээлүүд ч бий.

Гэтэл Завхан аймгийн төрийн албан хаагчид заавал төсвийн 70, 80 сая төгрөг зарж байж турах гэнэ. Зөв хооллолтын багш нарыг аваачаад гурван сарын хугацаанд хэрхэн турж болдгийг улс орон даяар харуулахыг хүсчээ.

Харамсалтай нь Эрүүл мэндийн сайд 70, 80 сая төгрөгийг нь шийдэж өгсөнгүй. Үүнээсээ болоод байнгын хорооны хуралдааны үеэр Б.Баярсайхан гишүүнээс багагүй банга хүртлээ. Хүнийрхүү, сэтгэлгүйгээрээ баахан дуудууллаа.

Бүр хавдрын эмчилгээнд зориулж байгаа хэдэн тэрбумаасаа 78-хан мянган хүнтэй Завхан аймагт 70, 80-хан саяыг зарцуулж чадсангүй гэж загнуулав.

Завханыхан заавал төсвийн мөнгөөр турах ёстой. Харин өвчлөл нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа хавдарт бол мөнгө зарах хэрэггүй бололтой.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15