Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал сэдэвт сургалт боллоо

2022-05-24 446 0

Эрүүл мэндийн сайдын А/136 дугаар тушаалаар 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, 2022-2025 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа билээ.


Энэхүү зорилтот жилийн хүрээнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийн чадварыг сайжруулах зорилгоор чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаарх агуулга бүхий 2 өдрийн сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтанд Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг дагнан үзүүлдэг Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэн, АШУҮИС-ын Монгол анагаах ухааны олон улсын эмнэлэг, Манба дацан эмнэлэг, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн 40 гаруй эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд оролцож байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Т.Мөнхсайхан: Улаанбаатар хотын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тэргүүлэх аймаг Эрдэнэт хот байх ёстой

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албаны хүмүүсийн хамтаар Орхон аймагт ажиллаж байна. Салбарын сай

2024-11-24

III шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна

Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэлийг зорих иргэд

2024-11-21