СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд тогтоол усанд живж, амь насаа алджээ

2022-05-23 493 0

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт “Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт бага насны 2 хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6 настай, эрэгтэй “Т”, 7 настай, эрэгтэй “Э” нар нь тогтоол усанд живж нас барсан хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад 1 мерт 40 сантиметрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ ахуйн осол гэмтлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18