
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгахыг хориглосон жагсаалтуудыг танилцуулсан. Тус жагсаалтад “Айл өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт” багтсан байв.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тайлбар өглөө.
Тэрбээр “Төсвийн хэмнэлтийн хуулийг 100% дэмжиж байна. Үүнийг хийх үндсэн шалтгаан нь данхар бүтэц, дарга нарт зориулсан төсөв мөнгө, давхардсан тоог болиулж, иргэд рүүгээ чиглэсэн буюу нийгэм эдийн засгийн арга хэмжээнүүд авах.
Энэ утгаар нь үзвэл, Улаанбаатар хотод тулгамдсан нэг том асуудал нь агаар, хөрсний бохирдол. Үүнээс салахгүйгээр хүн амын өвчлөл буурахгүй.
Төсвийн хэмнэлтийн хуулиар иргэд рүү гээ чиглэсэн айл өрхийн дундын шугам буюу хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц байгуулах тухай асуудал. Түүнээс биш айлын хашаа руу ороод жорлон барих тухай асуудал огт биш.
Засгийн газар, МАН, Алсын хараа зэрэгт дандаа хэсэгчилсэн инженерийн дэд бүтцээр гэр хорооллыг барилгажуулах ажлыг хийнэ гэсэн байгаа. Нэгдсэн дэд бүтэц татна гэдэг бол үлгэр. Дундын шугам татсанаар олон юмны эерэг нөлөөлөлтэй” гэв.
0 cэтгэгдэлтэй