Хуульч, Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар АН-ын бүтэц, дотоод зохион байгуулалтын талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр “АН өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш сайн төлөвшсөн нам. Ийм хэмжээний намыг шинээр бий болгоод ч ч юм уу явахад бараг дахиад 10-20 жил шаардлагатай тэр хэмжээний бэрхшээлүүд ч тулгарна. Монголын Ардчилсан намын хувьд бүх бүтэц, үйл ажиллагаа нь тогтчихсон, сонгомол намын хэмжээнд хүрчихсэн байгууллага.
Мөн УДШ-ийн гаргаж буй үйлдлүүдийг нь харахаар хардахаас өөр үндэслэл алга. Шүүгч нар хэрэв захиргааны журмаар бүртгэх үйл ажиллагаагаа явуулаад хуульд нийцэж байгаа хэсэг дээр нь яг албан ёсоор юмнуудыг нь тавиад явсан бол асуудал гарахгүй, хөндлөнгийн зүгээс ч хардалт байхгүй байна. МУ-д төрийн эрх бариж байгаа нам сөрөг хүчний дуу хоолойгүй болж үүнээс болоод 65 суудал бүхий улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд хүрээд байна. Эрх баригч хүчнийг тэнцвэртэйгээр ажлыг нь хийлгэхэд сөрөг хүчний үүрэг роль чухал учир салхи оруулж, цонхоо нээх шаардлагатай байна. Үүний тулд АН-ыг бүртгэж авах шаардлагатай.” гэжээ.
Post Views: 665
2 cэтгэгдэлтэй