Э.Бат-Үүл: Манай намынхан зөвлөлтийн колоничлолоос Монголыг чөлөөлж байсан баатрууд

2022-04-07 1518 54

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон АН-ын нийт удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Э.Бат-Үүл “Ардчилсан намын нийт гишүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлье.  Ардчилсан нам Монголын түүхэнд  чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн колоничлолоос Монголыг чөлөөлөх гайхамшигтай үйл явдлыг Ардчилсан намын манлайлал удирдлага дор хийгдсэн.

Тиймээс манай намын мянга мянган гишүүд зөвлөлтийн колоничлолоос Монголыг чөлөөлж байсан баатрууд. Баатрууддаа баярын мэнд хүргэе.

В.Путины Украин руу түрэмгийлсэн түрэмгийлэл нь Ардчилалд зарласан дайн. Үүнийг АН –руу ОХУ-ын Элчин сайдын зүгээс гаргасан мэдэгдэл нотолно. АН-ын хоёр дахь Украин шиг үзэж байгаа бүдүүлэг явдал гарсан. Энэ нь бидний өмнө том сорилт байгааг харуулж байна. Мөн зөвлөлтийн үеийн колоничлолын сэтгэлгээнээсээ салаагүй хүн цөөнгүй байдаг юм байна. Энэ нь В.Путины түрэмгийллийн үеэр ил харагдлаа. Бид хийх ажил ихтэй гэсэн үг. Тиймээс Ардчилсан намын баатрууддаа хандан хийх ажил их байна. Бидэнд монголын ухамсраас колоничлолын сэтгэлгээг хөөх асар их ажил байна.

Бид 32 жилийн турш гудамжинд, төрийн ордонд, шоронд Ардчиллын төлөө тэмцэж ирсэн.  Бид үйл хэргийнхээ төлөө газар доороос ч тэмцэж босдог нам гэдгийг хэлэхийг хүсч байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14