
Нийгмийн Ардчилан Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болсон. Уг хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, одоогийн хоёр хувийг дөрвөн хувь болгох санал оруулна хэмээн мэдэгдсэн.
Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна. Хүмүүс НӨАТ-ын буцаан олголтоор амьдрал ахуйгаа авч явж, хүлээдэг. Архи, тамхи зэрэг заавал шаардлагагүй бүтээгдэхүүнд буцаан олголтыг тэглэх нь зүйтэй. Холбооны гишүүдийн зүгээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй