Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа

2022-03-09 576 0

Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгажээ.

Тодруулбал, Б.Чойжилжалбууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг …дарамталсан, …сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байв.

Үүний дагуу түүнийг цагдан хорих хугацаа удахгүй дуусах байсан ч прокурорын байгууллагаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлснээр шүүхээс гуравдугаар сарын 7-ны өдөр цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.

Сануулахад, Хөгжлийн Банк чанаргүй гэдэг ангилалд багтсан зээлүүдээ нийтэд зарлан, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад буй. Үүнтэй холбогдуулан зээлээ төлөөгүй, чанаргүй зээлдэгчдийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа билээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Түргэний эмч, жолооч, өвчтөн гурав зам тээврийн ослоор амиа алджээ

Өчигдөр буюу 2025.03.11-ний 19 цагийн орчим Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг д

2025-03-12

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Өмнөговь аймгийн 9 алдартны шагналыг гардууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/23 дугаар тогтооолоор

2025-02-26