
Олны хэлж заншснаар “Далан давхар”-ын оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын хүнсний гол захтай зэрэгцэн оршдог ба 2015 оны байдлаар нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэх тоо гарсан байна. Улмаар нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байдалтай байгаа юм. Уг газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөсөн. Улмаар оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулах аж.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолын дагуу төр, хувийн хэвшил, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Нью семетри” ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй