
Жилд хоёр удаа олгодог “Насны хишиг”-ийг өчигдөрөөс олгож эхэлжээ. “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад олгодог билээ. Энэ удаад 140 орчим мянган ахмадын дансанд шууд шилжүүлэг хийгдсэн гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Шинээр 65 нас хүрч байгаа ахмадууд emongolia.mn, ebarimt.mn, ehalamj.mn, халамжийн нэгдсэн системд хүсэлтээ гаргаж “Насны хишиг”-ээ авах боломжтой юм байна.
0 cэтгэгдэлтэй