Ах дүү хоёр улсын мөнгийг үрэн таран хийсэн үү?

2022-01-05 676 0

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Улаанбаатар Хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны даргаа Д.Сумьяабазар түүний төрсөн дүү Асашёрюү Д.Дагвадорж нар хамгийн их хувь эзэмшдэг гэдэг.

Тэдний хувь эзэмшдэг Үндэсний Хөрөнгө оруулалтын банк Эрүүл Мэндийн Даатгалын сангийн 14 тэрбум төгрөгийг байршуулж байгаад, зориулалтын бусаар зарцуулсан, төлөх хугацаа нь хэтэрсэн тухай яриа хэдэн сарын өмнөөс гарсан.  Энэ талаар Д.Сумьяабазар хэлэхдээ, “би хэлсэндээ байна. Учир нь би Сумъяабазар. Тиймээс төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газар, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүргийг өгсөн” хэмээж байв. Үүний дараа тэрбээр 12 сарын сүүлээр хотын дарга өөрийн твиттер хуудсандаа банкин дахь өрийг төлсөн талаар жиргэсэн. Өөрөөр хэлбэл  “Үндэсний хөрөнгө оруулалтын банк энэ ондоо багтаан өр төлбөрөө барагдуулсан гэдгийг тодотгон дурдаж байсан юм.

Харин өчигдөр болсон  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг хаалгасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? Хэрэв тийм бол Монголбанк яахаараа төлбөрийн чадвар асуудалтай банкинд зээл олгодог юм бэ? Төрөөс зээл аваад төрийн мөнгийг төлжээ” гэсэн асуултанд  Монгол Банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн “”Ковид-19″-ын  үед төлбөрийн чадвар алдагдсан банкинд зээл олгоно гэсэн түр журам батлагдсан. Үүний хүрээнд 14 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн нь үнэн.” хэмээн хариулсан юм.

Тэгэхээр Д.Сумьяабазар, Д.Дагвадорж нарын хувь эзэмшдэг тус банк улсад төлөх ёстой мөнгөө улсаас зээл аван төлж, улсын мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үрэн таран хийсэн байх магадлалтай болж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15