Г.Занданшатараа, хамгийн их тасалсан гишүүдээ зарлана уу

2022-01-03 740 3

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үр бүтээлтэй ажилласан УИХ-ын гишүүдийг шагнаж өргөмжилжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хуралдаанаа таслаагүй, хоцроогүй  хэмээн  өргөмжилж 555 мянган төгрөгний үнэтэй СОЁМБО шүтээнээр шагнажээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар удаалсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг нарыг үр бүтээлтэй ажилласан хэмээж Хүндэт өргөмжлөл, Улсын Их Хурлын даргын нэрэмжит шагналаар шагнасан бол  УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХТГ-ын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нарыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үйлсэд бүтээлч хувь нэмэр оруулсан хэмээн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ.

УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон хэмээн нэр бүхий гишүүдээ шагнаж, урамшуулсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг “Хамгийн их тасалсан гишүүдээ ч мөн зарлах хэрэгтэй” хэмээн иргэд сэтгэгдэл үлдээжээ.

Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард  хамгийн их тасалсан, хоцорсон гишүүдийн мэдээллийг танилцуулахад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тэргүүлж,  Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар удаалж байжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15