Эмээ нь архидан согтуурч, гурван настай зээгээ алга болгожээ

2021-10-27 966 1

Налайх дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд иргэн Б гэгчээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний 23.15 цагт “Манай нагац дүү 3 настай Н нь миний ээжийн хамт гадуур явж байгаад алга болсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд самналт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар сураггүй алга болсон охин Н нь эмээ У-гийн хамт явж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсний улмаас хаана салсан, хэзээ алга болсныг санахгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Цагдаагийн алба хаагчид явсан цаг минут, эзэнгүй балгас, гуу жалга, гудамж зэрэг зам маршрут бүрийг нэг бүрчлэн шалгаж эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны дүнд маргааш өглөө нь охиныг Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр .. тоот хаягнаас эсэн мэнд олж тогтоон, охиныг хүүхэд хамгааллын байгууллага, хорооны хамтарсан багт мэдэгдэж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18