Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ирэх сард ойчдын Их хурал хийнэ

2021-10-06 858 2

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлээд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очсон юм.

Энэ үеэр тэрбээр,  “Уулнаас мод авчирч суулгах биш, харин үрслүүлж, арчилж тордож, ургуулах ёстой. Уул уурхайн томоохон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, аймгууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. 900 мянга гаруй өрх боломжийнхоо хэрээр үрслэгээ хийж хавар, намартаа мод тарьж, ургуулдаг байхын төлөө хичээх цаг ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарна. Ирэх сард ойчдын Их хурал хийнэ. Ирэх өвөл бэлтгэлээ сайтар хангана“ гэж хэллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14