Авто зогсоол байсан газрыг тохижуулж, тоглоомын талбай болголоо

2021-08-11 955 0
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 18 дугаар байрны урд талд хийгдэж буй хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлын гүйцэтгэл 99 хувьтай үргэлжилж байна. Өмнө нь авто зогсоол хэлбэрээр ашиглагдаж байсан газрыг тохижуулж, иргэд амарч зугаалах боломжтой орчныг бий болгожээ. Энэхүү ажил 7 дугаар сарын 5-нд эхэлж, гүйцэтгэл бүрэн дуусаад байна. Тохижилтын ажлын хүрээнд чийрэгжүүлэх дасгалын 4 хэрэгсэл, бага насны хүүхдэд зориулсан нэг тоглоомыг суурилуулснаас гадна сагсны талбай, сүүдрэвч зэргийг шинээр барьж байгуулсан юм.
Мөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо орон сууцны 4 дүгээр байрны баруун талд хийгдэж буй сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Ахмадууд амарч, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг шинээр байгуулж өгсөнд оршин суугчид талархаж байгаагаа илэрхийлж байлаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
May be an image of ball
May be an image of outdoors
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18