Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

2021-02-09 881 0

Маргааш буюу 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“ХӨДӨЛМӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ-2025” сарын аян Өмнөговь аймагт эхэллээ

Өмнөговь Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмө

2025-04-15

Зарим дүүргүүдийн журмын хашаа ТҮЦ-ээр дүүрчээ

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 650 орчим ТҮЦ-ийн нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дүүргийн тухайд

2025-04-15

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалт Өмнөговь аймагт боллоо

“Санхүүгийн зөв шийдвэр, маргаашийн амжилтын эхлэл” уриан дор орон даяар зохион байгуула

2025-04-14