
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Цахим Өмнөговь”, “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийн үйл ажиллагааг уялдуулах, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг инновацийн дэвшилтэт технологитой харилцан уялдаатайгаар дэмжин хөгжүүлэх, нутагшуулах, эрдэмтэн судлаачдын бүтээл, санаачлагыг хэрэглээнд нэвтрүүлэхийг дэмжин ажиллах зорилгоор Өмнөговь аймагт “ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ” байгуулах асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар дэмжин баталсан байна.
“ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ” байгуулагдснаар эдийн засгийн чадамж өндөртэй Өмнөговь нутагт гарааны болон дунд хэмжээний бодлогын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд хөгжих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
0 cэтгэгдэлтэй