Н.Энхбаяр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар томилогдлоо

2021-06-30 1006 0

Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн Бичгийн Даргаар УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан Ж.Энхбаярыг томилсон  билээ.

Тэгвэл  ҮАБЗ-ийн Нарийн Бичгийн Дарга Ж.Энхбаярын тушаалаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд

-УИХ-ын дарга Г.Занданшатар

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Н.Энхбаяр

Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.

 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14