Чингис хаан музейг долдугаар сарын 08-наас өмнө ашиглалтад оруулна

2021-06-24 588 0

Байгалийн түүхийн музейн суурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн  оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээ “Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Одоо засал, чимэглэлийн ажлууд үлдсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэж хэлэх боломжгүй.  Гэхдээ долдугаар сарын 8-наас өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа. Барилгын хананд хийх тамгануудыг бүрэн хийж дуусаагүй байна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18