З.Нарантуяа: МАН ардчиллын хагаралтай байдал дээр битгий тоглооч

2021-06-14 865 3

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар намынхаа дотоод асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авлаа. 1990 оноос хойш хэзээ ч ийм санал авч байгаагүй. АН-ын Онц их хурлыг зарлаж нэг удирдлагатай болгох санал намын жирийн гишүүдээс их ирж байна. Энэ санаачилгыг дэмжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхэлж 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлж байна. Гарын үсгээ зурахыг хүссэн АН-ын гишүүд намынхаа үүрүүдэд очиж гарын үсгээ зураарай” гэв.

ХЗДХ сайд асан Х.Тэмүүжин “Тамганы булан бариад хэрэлдэж байгаа хүмүүс намынхаа гишүүдийг хонь шиг хашаанд хашчихаад “Манай хашаанд тэд нь байна” гэж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тиймээс хашаа хороогоо нурааж, гишүүдээ хонь гэж харахаа болимоор байна. Эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах ажлыг эхлүүлж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа “Үнэхээр харамсалтай байна. АН эв нэгдлээ алдсаны улмаас шат шатны сонгуулиудад амжилт үзүүлсэнгүй. АН бол үнэхээр нийгмээс дэмжлэг авахаа больчихсон нам биш. Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн бага санал авсан ч цаана нь саналаа өгөөгүй сонгогчид 42 хувийг эзэлж байна. Үнэхээр сонголтгүй байсан учраас энэ хүмүүс сонгуульдаа оролцоогүй гэж бодож байна. Монгол Улсад аль ч улс төрийн хүчинд орж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах итгэлийг залуучуудад үлдээх ёстой. Хаалттай, хариуцлагагүй улс төрөөс татгалзах цаг болсон. МАН ардчиллын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах чөлөөт сонголтыг өгөөч гэж уриалмаар байна” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн 2024 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” иргэн, аж ахуй нэгжүүд шалгарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүдийн арга хэмжээ 26 дахь жилдээ “Зө

2025-05-09

Н.Наранбаатар: 30.000 хүн ам, 230.000 орчим мал аж ахуй усаар хангагдаж, үр өгөөжтэй байх боломж бүрдлээ

14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор, Улаан нуурыг сэргээх экологийн төсли

2025-05-06

Р.Сэддорж: Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хүрээ

2025-05-06